<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, загасчлахгүй байхыг анхаарууллаа
featured

Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, загасчлахгүй байхыг анхаарууллаа

 Баяр наадмын үеэр нийтээр амрах олон хоногийн амралтын өдрүүдэд иргэд аялал, зугаалганд их явж байна. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Та бүхэн аялал, зугаалганд явахдаа:

– Гол, уснаас хол буудаллах
– Согтууруулах ундааг зохистой хэрэглэх
– Гол, ус гатлахдаа зориулалтын зам, гүүр, гармаар гарах
– Хүүхдийг гол, мөрөн, нуур, цөөрөм рүү харгалзах хүнгүй, ганцааранг нь болон бага насны хүүхэдтэй явуулахгүй байх
– Усан орчин, гол горхи, усан сан, бассейнд хүүхдийг хараа хяналтгүй тоглуулахгүй байх
– Голын ойр орчим тоглуулах үедээ аврах хантааз өмсүүлэх
– Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, загасчлахгүй байхыг анхаарууллаа.

 

Таг: