<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа “The Hu” хамтлагт СТА шагнав
featured

Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа “The Hu” хамтлагт СТА шагнав

Боловсрол, соёл, спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн тушаалаар салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнав.

Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр “Өнөр бүл” хүүхдийн төвийн туслах багш Чадраабалын Дуламжав, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр Марафон гүйлтийн олон улсын хэмжээний мастер, хөнгөн атлетикийн тамирчин Занабазарын Нинаг шагналаа.

Мөн энэ өдөр “Хүннү” рок урсгалыг бий болгож, Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа “The Hu” хамтлагийн уран бүтээлч Цэндбаатарын Галбадрах,  Наранбаатарын Тэмүүлэн, Маралхүүгийн Өнөмөнх, Гантөмөрийн Одбаяр,  Аюушийн Жамбалдорж, Батбаярын Батхүү нарыг “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан байна. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хичээл зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж буй зарим залуусыг салбарын болон залуучуудын байгууллагын шагналаар шагнаж, урамшуулан баяр хүргэлээ. 

Таг: