<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын ерөнхийлөгч Х. Баттулгад баярын цахилгаан илгээжээ
featured

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын ерөнхийлөгч Х. Баттулгад баярын цахилгаан илгээжээ

 БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр Монгол улсын ерөнхийлөгч Х. Баттулгад баярын цахилгаан илгээж, Монгол улс байгуулагдсаны 98 жилийн ойд баяр хүргэжээ.

Ши Жиньпин баярын цахилгаандаа, Хятад Монгол хоёр орон бол хаяа дарсан найрсаг хөрш юм. Энэ онд БНХАУ, Монгол улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Х. Баттулга ерөнхийлөгч 4-р сард Хятад улсад төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний II уулзалтад оролцон бид чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм. Хоёр талаараа ерөнхийлөгч Х. Баттулга бид хоёрын тохиролцсон хоёр орны харилцааны хөгжлийн чиглэлээр урагшилж, улс төрийн итгэлцлээ эрчимжүүлэн, бүтээлч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагш ахиулан хоёр орны ард түмэнд хүртээмжтэй болгож, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад нэн их хувь нэмэр оруулах хэрэгтэй гэжээ.