<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Улсын начин Д. Анар зургаа давж Монгол Улсын Харцага цолны болзол хангалаа
featured

Улсын начин Д. Анар зургаа давж Монгол Улсын Харцага цолны болзол хангалаа

  Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд 12 аймаг, цэргийн цолтой бөхчүүд үлдсэнээс таван бөх Улсын начин цолны болзол хангаад байна.

Сэлэнгэ аймгийн харъяат, аймгийн арслан Н.Баярбаатар, аймгийн хурц арслан Б.Орхонбаяр, Увс аймгийн харъяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн харъяат, аймгийн арслан Б.Цэдэнсодном нар төрийн их наадамдаа тав давж, Монгол Улсын начин цолны болзол хангалаа.

 Улсын аварга Ч.Санжаадамба цэргийн заан О.Батжаргалаар тав давсан бол энэ жилийн түрүү бөх хэмээгдэж байсан Улсын харцага О.Хангай Улсын начин Д.Цэрэнтогтоход уналаа.

 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд аварга, арслангууд ам авсан байдлыг танилцуулахад,  Монгол Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/– аймгийн арслан А.Давааням/Хөвсгөл/-ыг, Улсын аварга Н.Батсуурь  /Увс/ – аймгийн арслан Ж.Бат-Эрдэнэ /Увс/-ийг, Улсын аварга С.Мөнхбат /Увс/ – аймгийн арслан Н.Баярбаатар /Сэлэнгэ/-ыг, Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/ – Улсын начин Э.Энхбат /Булган/-ыг, Улсын арслан Э.Оюунболд /хэнтий/ – аймгийн арслан Б.Цэдэнсодном /Өвөрхангай/-ыг, /Сэлэнгэ/Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/ – улсын начин Д.Цэрэнтогтох /Баянхонгор/-ыг,  Улсын харцага Б.Бат-Өлзий /Ховд/ – Улсын начин Д.Анар /Дорнод/-ыг амаллаа.

 Монгол Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ – аймгийн хурц арслан Б.Орхонбаяраар хамгийн түрүүнд зургаа давсан бол Монгол Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/– аймгийн арслан А.Давааням/Хөвсгөл/-аар Н.Батсуурь  /Увс/ – аймгийн арслан Ж.Бат-Эрдэнэ /Увс/-ээр тус тус зургаа давлаа. 

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд гурван аварга, гурван арслан, нэг гарьд, нэг начин учраа бөхчүүдээ давж долоогийн даваанд уран мэхээ уралдуулан хүчийг сорин барилдахаар боллоо.

 Тодруулбал, Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын аварга Н.Батсуурь  /Увс/, Улсын аварга С.Мөнхбат /Увс/, Монгол Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/, Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/,  Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/, Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/  нар зургаа давсан байна.  Харин Улсын начин Д. Анар /Дорнод/, Улсын харцага Б.Бат-Өлзий /Ховд/-гөөр зургаа давж Монгол Улсын Харцага цолны болзол хангав.

 

 

 

 

Таг: