<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Начны даваанд 11 аймгийн арслан, нэг цэргийн заан хүч үзнэ
featured

Начны даваанд 11 аймгийн арслан, нэг цэргийн заан хүч үзнэ

 Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд улсын өндөр цолтой учраа бөхөө давж, тавын буюу начин цолны даваанд барилдах аймаг, цэргийн цолтнуудаа танилцуулж байна.

 Оноолтоор барилдсан энэ даваанд Цэргийн заан О.Батжаргал, Дархан аварга Г.Өсөхбаяраар, аймгийн арслан Ц.Сандагдорж Улсын арслан Р.Пүрэвдагваар, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ /Увс/ Улсын заан М.Өсөхбаяр /Булган/-аар, аймгийн арслан Б.Цэдэнсодном /Өвөрхангай/, Улсын заан Б.Батмөнх /Төв/-өөр, аймгийн арслан Б.Бат-Амгалан/Баянхонгор/, Улсын заан Н.Түвшинбаяр /Булган/-аар, аймгийн арслан П.Мөнхбат /Дорнод/, Улсын гарьд Ш.Жаргалсайхан/Завхан/-аар, аймгийн арслан Н.Баярбаатар /Сэлэнгэ/, Улсын заан Б.Сайнбаяр/Өвөрхангай/-аар тус тус дөрөв давж, начин цолны даваанд уран мэхээ уралдуулан, хүчийг үзэн барилдахаар болов. Нийтдээ 11 аймгийн арслан, нэг цэргийн заан энэ жилийн наадмын хүчит 512 бөхийн барилдааны начин цолны буюу тавын даваанд барилдана.

Таг: