<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Говь-Алтайд Бигэр сумын харьяат,аймгийн харцага Ц.Эрхэмбаяр түрүүлж, Хөхморьт сумын харьяат,аймгийн начин Г.Батмөнх үзүүрлэв
featured

Говь-Алтайд Бигэр сумын харьяат,аймгийн харцага Ц.Эрхэмбаяр түрүүлж, Хөхморьт сумын харьяат,аймгийн начин Г.Батмөнх үзүүрлэв

 Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Говь-Алтай аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тус аймгийн Бигэр сумын харьяат Аймгийн харцага Ц.Эрхэмбаяр түрүүлж, Хөхморьт сумын харьяат Аймгийн начин Г.Батмөнх үзүүрлэн наадамчин олныг баясгалаа.

Говь-Алтай аймгийн энэ жилийн наадамд Улсын харцага Ж.Амартүвшин, Улсын начин С.Эрхэмбаяр, С.Баатар, Г.Гансүх, Д.Батбаяр, Н.Баярмагнай нараар магнайлуулсан улс, аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчит 256 бөх барилдсан бөгөөд тэднээс их шөвөгт Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат Аймгийн заан Х.Ариунбаатар, Эрдэнэ сумын харьяат Аймгийн харцага Я.Бумбаяр нар шалгарчээ.

Түүнчлэн шинээр “Аймгийн начин” цолны болзлыг тус аймгийн Баян-Уул сумын харьяат сумын заан Н.Бадамсэрээжид, Төгрөг сумын харьяат сумын заан Б.Лхагва-Очир, Халиун сумын харьяат сумын заан Д.Төртогтох нар хангасан байна. Ийнхүү Алтай нутгийн баяр наадам, “Хантайшир” дэвжээнээс Аймгийн арслан нэг, Аймгийн заан нэг, Аймгийн начин гурав шинээр төрөн цолтнуудын тоог нэмжээ. 

Таг: