<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Д.Очирсүрэнгийн зээрд үрээ түрүү магнайд хурдаллаа
featured

Д.Очирсүрэнгийн зээрд үрээ түрүү магнайд хурдаллаа

 Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан соёолон насны морины уралдаанаар үргэлжлэв.

Өнөө жилийн соёолонгийн уралдаанд шандас сорьсон хурдан хүлгүүдээс түрүү магнайд Соёолон насны хурдан морьдын уралдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Д.Очирсүрэнгийн зээрд үрээ түрүү магнайд хурдаллаа. 

 Аман хүзүүнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Сэрээтэрийн Баярсайханы халиун, айргийн гуравт Баянхонгор аймгийн Баянбулагийн сумын уугуул, Чинбатын Махбалын халтар, айргийн дөрөвт Булган аймгийн Сайхан сумын уугуул, уяач  Сандагийн Нямжавын халтар, айргийн тавд Увс аймгийн Тэс сумын уяач Цогт-Очирын Дамдиннямын цоохор тус тус хурдаллаа.

Таг: