<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Хүчит бөхийн барилдааны гурвын даваа өндөрлөж, дөрвийн даваа эхэллээ
featured

Хүчит бөхийн барилдааны гурвын даваа өндөрлөж, дөрвийн даваа эхэллээ

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон талбайд 9 цагаас эхэллээ. Их баяр наадмын хүчит барилдааны гурвын даваанд дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга Ч.Санжаадамба, Г.Эрхэмбаяр, Н.Батсуурь, С.Мөнхбат, Улсын арслан П.Бүрэнтөгс, Д.Ганхуяг, Э.Оюунболд нарын тэргүүтэй 128 бөх үлдээд байна.

 Энэ жилийн наадамд 152 залуу бөх барилдсанаас хоёрын даваанд ес, гурвын даваанд ганц бөх үлдсэн юм. Завхан аймгийн харьяат залуу бөх О.Хангалыг Улсын аварга Н.Батсуурь амлан авсан байна.

 Гурвын даваанд аварга, арслан цолтнуудын ам авсан байдлыг танилцуулахад, Дархан аварга Г.Өсөхбаяр /Архангай/ –аймгийн арслан Г.Отгонбаатар /Дорнод/, Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/ -аймгийн арслан Д.Болдбаатар /Өвөрхангай/, Улсын аварга Г.Эрхэмбаяр /Сэлэнгэ/ – аймгийн арслан Д.Батбаяр /Баянхонгор/, Улсын аварга Н.Батсуурь /Увс/ –  залуу бөх О.Хангал /Завхан/, Улсын аварга С.Мөнхбат /Увс/ – аймгийн хурц арслан Г.Баяржавхлан /Дундговь/, Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/ – аймгийн арслан Г.Төрмөнх /Дорнод/, Улсын арслан Д.Ганхуяг /Өвөрхангай/ – аймгийн арслан А.Давааням /Хөвсгөл/, Улсын арслан Х.Мөнхбаатар /Хөвсгөл/ – аймгийн арслан О.Цэцэнцэнгэл /Хэнтий/, Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/ – аймгийн харцага М.Жамсрандорж /Төв/-ийг тус тус амлан барилдлаа. Хүчит бөхийн барилдааны гурвын даваа 9-11 цаг хүртэл үргэлжилж, дөрвийн даваа эхлэх хуваарьтай.

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн гурвын даваа өндөрлөхөд Дархан аварга Г.Өсөхбаяр аймгийн арслан Г.Отгонбаатараар, Улсын аварга Ч.Санжаадамба аймгийн арслан Д.Болдбаатар гурав давсан. Энэ жилийн наадамд барилдсан 152 залуу бөхөөс Завхан аймгийн харьяат О.Хангал ганцаараа гурвын даваанд үлдээд байсан ч улсын аварга Н.Батсуурь амлан авч давлаа. Аймгийн цолтой олон бөхчүүд гурав даваад байна. Аймгийн арслан Э.Ууганбаяр, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл нарыг хэн ч амлаж авалгүй тунан барилдаж Э.Ууганбаяр давлаа.