<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ Үндэсний их баяр наадмын түүхэн товчооны анхны бүтээл уншигчдын хүртээл боллоо
featured

Үндэсний их баяр наадмын түүхэн товчооны анхны бүтээл уншигчдын хүртээл боллоо

 Үндэсний их баяр наадамтай зэрэгцэн Монгол баяр наадмын түүх үнэ цэнийн талаарх нэгэн шинэ ном уншигчдын гарт хүрч байна. Тодруулбал, МУИС-ийн багш, түүхч, доктор Х.Мөнхбаяр “Монгол баяр наадам түүхэн товчоон” номыг олон жилийн судалгаа шинжилгээнийхээ ажил дээр тулгуурлан өлгийдөн авчээ.

Энэ номын зохиогч, Х.Мөнхбаяр,“Миний эрдэм шинжилгээний талбарт гүнзгийрэн ажиллаж эхэлсэн үе буюу 2009 оноос “Монгол баяр наадам түүхэн товчоон” номоо бичих сэдэл төрсөн юм. Үндэсний их баяр наадмыг хүмүүс яагаад “Ардын хувьсгалын баяр” хэмээн эндүүрдэг нь сонирхолтой санагдаж улмаар энэ талаар судалж эхэлсэн.

Тэгээд энэ бэсрэг судалгааны дүнд “Ардын хувьсгалын баяр”- аас илүүгээр монголчуудын үндэсний баяр наадмын бодит түүхийг цогцоор судлан шинжлэх, үнэ цэнийг тодруулах шаардлагатайг ойлгож, 10 жилийн дараа та бүхний гарт хүрч буй энэхүү бүтээлээр биелэл болж байна.

Мөн Монголчуудын баяр наадмын түүхийг баттай эх сурвалж, архивын баталгаат баримтад үндэслэн шинжлэн тодруулахаар шамдсан цөөнгүй жилийн хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулсан бүтээлийнхээ нууцыг Үндэсний их баяр наадам нэн ойртсон үед монголчууддаа танилцуулж буйдаа таатай байна” гэв.

Түүхч, доктор Х. Мөнхбаярын энэхүү номын талаар Ардын уран зохиолч, яруу найрагч Т.Галсан, “ Х.Мөнхбаярын судалгаа бол Үндэсний их баяр наадмын түүхийг нэгэн бүхэллэг болгон цартай судалсан анхны бүтээл юм. Х.Мөнхбаяр нь өөрийн гэсэн бодолтой, судалгааны арга зүйг зохих ёсоор эзэмшсэн, туршлагатай, цаашид ахиж дэвших ирээдүйтэй залуу судлаач болохоо энэ номоор харуулна гэдгийг би итгэлтэй хэлэх байна.

Эртний Монголчуудын түүхэн уламжлалаас энэ жилийн баяр наадам хүртэл шинжлэн бичсэн нэг сэдэвт зохиол олон хүнийг баярлуулж, оноо алдаагаа шүүлгэж, он онд баяжих заяатай юм. Цэл залуу түүхч маань цол буурал Сүрэнхорлоо багш шигээ түмэнд хүндтэй, төрд гавьяатай, түүхэнд нэр суутай эрдэмтэн болтугай” гэлээ.

Таг: