<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР БНХАУ-ын дэд дарга Ван Чишанийн айлчлал эхэллээ
featured

БНХАУ-ын дэд дарга Ван Чишанийн айлчлал эхэллээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНХАУ-ын дэд дарга Ван Чишанийн Монгол Улсад хийж буй айлчлал эхэллээ. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны бусад хүмүүс БНХАУ-ын Дэд дарга Ван Чишанийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын дэд дарга Ван Чишань нар өнөөдөр 15.00 цагт Төрийн ордонд уулзах юм. Үүний дараа Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулах зарим бичигт баримтад гарын үсэг зурах ёслолд оролцоно.

Таг: