<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Дэнж хотойтол нааддаг дэлгэр монгол наадам эхэллээ
featured

Дэнж хотойтол нааддаг дэлгэр монгол наадам эхэллээ

 Дэнж хотойтол нааддаг дэлхийд ганцхан Монгол наадам эхэллээ.. Монголчууд өнөөдөр Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойд зориулсан Үндэсний  их баяр наадмаа хотол олноороо ёс төгөлдөр,  тэргүүн эрхэмсэг тэмдэглэж байна.

Энэ жилийн тухайд Монгол нутагт зуншлага цагтаа дэлгэрч,  хуртай зуны нартай сайхан өдрүүд үргэлжилж байна. Монголчууд хувьтай хүн хур борооноор хэмээн бэлэшддэг. Энэ жилийн наадмын өдрүүдэд Монгол нутгаар ерөнхийдөө хур бороотой байна гэсэн мэдээлэл байна. 

Монголын нийгэмд шударга ёсны салхи сэвэлзэж, Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар  санаа оноогоо нэгтгэн буй ийм цагаар Үндэснийхээ их баярыг тэмдэглэж байна. 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар  ард түмэндээ хандаж гаргасан мэндчилгээндээ "Дэлхийд ганцхан Монгол наадам дэнж хотойлгон эхэлж байна. Монголчууд өнөөдөр Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойд зориулсан Үндэсний  их баяр наадмаа хотол олноороо ёс төгөлдөр,  тэргүүн эрхэмсэг тэмдэглэж байна." хэмээн онцолжээ.

Өнөөдөр есөн хөлт цагаан тугаа төв цэнгэлдэх хүрээлэндээ залж, үндэсний бөхийн барилдаан эхэлнэ.  Хүй долоон худагт 9.00 цагаас хурдан азарга гарааны зурхай өөд гараад байна. 

Энэ жилийн наадмаар 3000 гаруй хурдан буян хурд шандсаа сорьж, хүчит 512 бөх зүлэг ногоон дэвжээнээ зодоглоно. Мөн 500 гаруй  эрхий мэргэн харваачид оноо мэргэнээ сорино. 

Хэдэн зууны буурал түүхийг улбаалж, хэвшиж тогтож, өгүүлж дуусамгүй их үүх түүхийг шингээсэн монголчуудын их өв соёл бол ах аргагүй наадам билээ. 

Монгол наадам бүр Хүннүгийн үеэс эхлэлтэй хэмээн түүхэн эх сурвалжид дурдсан буй. Жаргалтай дэлгэр Монгол наадам маань тэр чигээрэээ  тэр чигээрээ нүүдэлчдийн ахуй амьдралын тусгал илэрхийлэл,  өв соёлын мөнхийн үргэлжлэл билээ. 

Монгол түмэн  минь хотлоороо сайхан наадаарай.

Наадмын өдрүүдийн дэлгэрэнгүй хөтөлбөрийг танилцуулж байна.

 

НААДАМ 2019:  ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР

 

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.

 

7 ДУГААР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ
 

  • 08.00-11.30 Азарганы уралдаан Хүй долоон худагт
  • 08.00-11.00 Шагайн харвааны хэсгийн тоглолт Шагайн асарт
  • 09.00-17.00 “Хөхүүрийн айраг” наадам Хүй долоон худагт
  • 09.30 Монгол Улсын Төрийн тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол
  • 11.00 Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын Төв цэнгэлдэх хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга нээж, Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ. хүрээлэнд
  • 11.10 Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээ /тусгай хөтөлбөрөөр/ Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 11.40-12.40 Шагайн харвааны нээлт Шагайн асарт
  • 13.00-22.00 Шагайн харвааны хэсгийн тоглолт Шагайн асарт
  • 13.00-17.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 13.00-16.00 Өсвөрийн бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 13.30-14.00 Төрийн өндөрлөгүүд сум тавих уламжлалт ёслол, Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа Сурын талбайд
  • 14.00 Хүй долоо худгийн наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт
  • 14.00-17.00 Их насны морьдын уралдаан Хүй долоон худагт
  • 14.30-17.30 Үндэсний их сурын хана харвааны адаг өрөг Сурын талбайд
  • 14.00-14.30 Төрийн гурван өндөрлөг шагайн асарт ирж харваа үзэх сум тавих Шагайн асарт
  • 16.20-18.00 Өсвөрийн бөхийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 17.10-20.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 17.30-21.30 Үндэсний их сурын хасаа харвааны эхэн өрөг Сурын талбайд
  • 21.00 Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн Жанжин Д.Сүхбаатарын талбайд
  • 23.00 Баяр наадмын ёслолын буудлага Жанжин Д.Сүхбаатарын талбайд, Баянхошуу, Маахуур толгой,Дамбадаржаа

7 ДУГААР САРЫН 12. БААСАН ГАРАГ
 

  • 07.00-10.30 Соёолон насны морьдын уралдаан Хүй долоон худагт
  • 07.00-12.00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг Сурын талбайд
  • 08.00-11.00 Шагайн харвааны хагас шигшээ тоглолт Шагайн асарт
  • 09.00-11.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 10.00-11.00 Өсвөрийн бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 09.00-17.00 “Хөхүүрийн айраг” наадам Хүй долоон худагт
  • 10.30-12.30 Дааганы уралдаан Хүй долоон худагт
  • 11.20-12.40 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 11.20-12.40 Өсвөрийн бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 11.00-14.00 Шагайн харвааны үзүүр, түрүүний тоглолт Шагайн асарт
  • 12.00-14.00 Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг Сурын талбайд
  • 14.00-15.30 Шагайн харвааны шөвгийн 8-д үлдсэн баг, харваачдад шагнал гардуулах Шагайн асарт
  • 14.00-14.30 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 16 харваачийн шигшээ харваа Сурын талбайд
  • 14.30-15.10 Хүчит бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 15.10-15.30 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн Төв цэнгэлдэх хүрээлэнд харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
  • 15.30-16.20 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 15.20-16.00 Өсвөрийн бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 16.00-16.40 Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 16.20-16.40 Өсвөрийн бөхийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 16.40-17.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 17.30-17.40 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 17.40-18.40 Хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 18.30-19.00 Өсвөрийн бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 19.00-19.20 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 19.20-19.50 Хүчит бөхийн барилдааны есийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 19.50-20.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 20.00 Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хаана. Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 20.10 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 21.00 Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн Жанжин Д.Сүхбаатарын талбайд

7 ДУГААР САРЫН 13. БЯМБА ГАРАГ
 

  • 07.00-09.30 Эрлийз дээд насны морьдын уралдаан Хүй долоон худагт
  • 09.00-14.00 Жороо морины тойргийн уралдаан
  • 10.30-12.30 Эрлийз дунд насны морьдын уралдаан
  • 13.00-13.10 Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин уяачдын наадмыг нээнэ.
  • 13.10-13.30 Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/
  • 13.30-14.20 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
  • 13.30-15.30 Эрлийз бага насны морьдын уралдаан
  • 14.20-14.30 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.
  • 14.30-15.20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
  • 15.20-15.30 Урлагийн тоглолт
  • 15.30-16.30 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа
  • 16.30-16.40 Урлагийн тоглолт
  • 16.40-17.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа
  • 17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж шагнал гардуулна.
  • 17.30-18.00 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа
  • 18.00-18.30 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа
  • 18.30-.18.50 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.
  • 18.50-19.00 Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны дарга, Бригадын генерал Х.Батбилэг Уяачдын наадмыг хаана.
     

* * *


ТУЛГАР ТӨРИЙН 2228, ИХ МОНГОЛ УЛСЫН 813, АРДЫН ХУВЬСГАЛЫН 98 ЖИЛИЙН ОЙ,
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН СОЁЛ УРЛАГИЙН ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР 

 

Хүй долоон худаг

07 дугаар сарын 10 –нд

  • 12.40-13.10 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт

07 дугаар сарын 11-нд

  • 14.00 -21.00 “Уяачдын наадам”, “Соёлын наадам”
  • 14.00 Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа
  • 14.50-15.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт
  • 16.00-19.00 Холч морьдын уралдаан

07 дугаар сарын 12-нд

  • 07.50-08.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт
  • 08.30-09.00 Шүхрийн спортын буултын үзүүлбэр
  • 10.00-16.00 “Уяачдын наадам”, “Соёлын наадам” / тусгай хөтөлбөрөөр/

07 дугаар сарын 13-нд

  • 10.00-19.00 “Уяачдын наадам”, “Соёлын наадам” / тусгай хөтөлбөрөөр/

Жанжин Д.Сүхбаатарын талбай

07 дугаар сарын 10 –нд

  • 14.00-18.00 “Дээлтэй Монгол” наадам

07 дугаар сарын 11-нд

  • 21.00 Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн

07 дугаар сарын 12-нд

  • 21.00 Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн

Соёлын төв өргөө

07 дугаар сарын 10 –нд

  • 15.00; 18.00 Төрийн хүндэтгэлийн концерт

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

07 дугаар сарын 08 –нд

  • 14.00 -16.00 “Монголын хүүхдүүд” урлагийн их наадмын нэгдсэн тоглолт

07 дугаар сарын 11-нд

  • 19.00 Морин хуурын чуулгын “Монголын сайхан орон” тоглолт

07 дугаар сарын 13-нд

  • 19.00 “Best of classics pop opera live concert ”

Үндэсний урлагийн их театр

07 дугаар сарын 11-15 –нд

  • 18.00 “Дэлхийд гайхагдсан Монгол үндэсний урлаг” тоглолт

Түмэн эх чуулга

07 дугаар сарын 10-15 –нд

  • 16.00, 18.00 “Язгуур урлагийн дээжис” тоглолт

Нийслэлийн Улаанбаатар чуулга

07 дугаар сарын 11-15 –нд

  • 18.00 “Colors of Mongolia” тоглолт

Сөүлийн гудамж

07 дугаар сарын 13-нд

  • 18.00 “Наадам Улаанбаатар-Сөүл” фестиваль

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим

07 дугаар сарын 10-15 –нд

  • 10.00-18.00 “Монголын сайхан орон” шилдэг бүтээлийн үзэсгэлэн

Монголын уран зургийн галерей

07 дугаар сарын 10-15 –нд

  • 11.00 “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн

Монголын үндэсний музей

07 дугаар сарын 10-15 –нд

  • 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгөөр үзэсгэлэн гаргана

Богд хааны ордон музей

07 дугаар сарын 10-15–нд

  • 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ. “Даншигийн цуваа” үзэсгэлэн гаргаж язгуур урлагийн тоглолт тоглоно.

Чойжин ламын сүм музей

07 дугаар сарын 10-15–нд

  • 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Үлэг гүрвэлийн төв музей

07 дугаар сарын 10-15–нд 

  • 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ. “Дээлтэй Дино” хөтөлбөр. Дээл өмссөн үзэгчдэд тасалбарын хямдрал, гэр бүлээрээ ирсэн үзэгчдэд “Гэр бүлийн багц”-ын хямдрал үзүүлнэ.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

07 дугаар сарын 10-15–нд

  • 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.Уран зургийн худалдаа гарна.

07 дугаар сарын 08-13-нд

  • 09.00-18.00 Унгар Монголын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн

Уран зургийн галерей

07 дугаар сарын 08-14–нд

  • 09.00-18.00 Наадамтай холбоотой гэрэл зургийн үзэсгэлэн
  • 09.00-18.00 Уран зургийн галерейн алтан сан хөмрөгөөс “Монголын сайхан орон” үзэсгэлэн

07 дугаар сарын 10-15–нд

  • 09.00-18.00 Монголын уран зургийн сан хөмрөгийн үзэсгэлэнгээр үйлчилнэ.

Улаанбаатар хотын музей

07 дугаар сарын 10-15–нд

  • 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Монгол цэргийн музей

07 дугаар сарын 14, 15–нд

  • 09.00-17.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Театрын музей

07 дугаар сарын 10-12–нд

  • 09.00-17.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Үндэсний соёл амралтын хүрээлэн

07 дугаар сарын 11–нд

  • 21.30 “Наадам үдэш” жуулчдад зориулсан үдшийн шоу тоглолт
  • 18.00-03.00 “Наадъя” Электроник бүжгийн хөгжмийн шоу

Corporate hotel & convention center

07 дугаар сарын 11–нд

  • 16.00 Уран зураач Г.Гантулга “Бэр цэцэг” уран зургийн үзэсгэлэн
  • 19.00 “Лэжэнд” энтертаймент шоу

Таг: