<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэл Хүй 7 худагт эхэллээ
featured

Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэл Хүй 7 худагт эхэллээ

Үндэсний их баяр наадмын хурдан морины унаач хүүхдүүдийг хурууны хээгээр нь бүртгэх талаар Монголын морин спорт, уяачдын холбооноос хэд хоногийн өмнө мэдээлсэн. Үндэсний их баяр наадмын тухай хуульд “Унаач хүүхдийг ослын даатгалд даатгуулсан байх” гэж заасан бөгөөд үүний дагуу хүүхдүүдийг мориноос унаж амь нас, эрүүл мэндээр хохирсон тохиолдолд нөхөн төлбөр олгохоор 11 даатгалын компани ажиллаж байгаа аж. Өнгөрсөн онд нийт 7000 хүүхэд даатгуулж байсан бол энэ онд одоогийн байдлаар 4000 гаруй хүүхэд даатгуулжээ. Унаач хүүхдүүдийг хурууны хээгээр бүртгэснээр тухайн хүүхдийн насны тоог харуулаад зогсохгүй даатгалын гэрээтэй эсэхийг нь шалгах юм.

Нийслэлийн гэр бүл,хүүхэд,залуучуудын газраас хурдан морины уралдаанч хүүхдийг бүртгэхэд тавигдах шаардлагыг толилуулж байгааг анзаарна уу.
- Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Эрүүл мэндийн тодорхойлолт
- Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр
- Уралдаанч хүүхдийн карт / өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/
- Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар
- Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл
- Хурдан морь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай хийсэн аюулгүй байдлын гэрээ
Мөн Хүүхдийн Түр хамгаалах байр ажиллаж эхэллээ. Түр хамгаалах байр нь Баяр наадмын үеэр хүүхдийг эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх Түр хамгаалах байр ажиллуулах, эцэг эх, олон нийтэд сэрэмжлүүлэг өгч, эрсдэлт өртсөн хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж, бага насны хүүхдүүдэд аюулгүйн бугуйвч зүүж өгөх зэрэг үйлчилгээг үзүүлнэ.

Хотол олноороо сайхан Наадаарай!!! 
 

НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ГАЗАР

Таг: