<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ Самбо бөхийн шилдгүүд “Мазаалай” дэлхийн цомын аваргад хүч сорино
featured

Самбо бөхийн шилдгүүд “Мазаалай” дэлхийн цомын аваргад хүч сорино

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах самбо бөхийн холимог багуудын “Mазаалай” дэлхийн цомын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн энэ сарын 14-ны ням гарагт “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.

 Анхдугаар тэмцээнд спортын самбо бөхийн эрэгтэйчүүдийн 68 кг, 74 кг, +100 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 56 кг, 68 кг, байлдааны самбын төрөлд 62 кг, -90 кг, +90 кг-д тус тус 9 хүний бүрэлдэхүүнтэй багууд халз өрсөлдөж шилдэг багийг тодруулна.

Тэмцээний шагналын сан 80 мянган ам доллар бөгөөд түрүүлсэн багт 30 мянга, үзүүрлэсэн багт 20 мянга,  III байрт шалгарсан 2 багт тус бүр 10 мянган ам долларын мөнгөн шагнал, цом гардуулах юм.

Тэмцээний Зохион байгуулах хорооны даргаар Самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл томилогдон ажиллаж байгаа. Олон улсын самбо бөхийн холбоо /FIAS/-ын дэд ерөнхийлөгч, ОХУ-ын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч С.Елисеев, FIAS-ын Техникийн комиссын дарга С.Табаков, Азийн самбо бөхийн холбооны ерөнхийлөгч А.Муллаев нарын удирдах албаны төлөөлөгчид манай оронд хүрэлцэн ирнэ. Тэмцээнд одоогийн байдлаар ОХУ, Беларусь, Казахстан, БНСУ, БНХАУ-ын баг оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа аж.

Таг: