<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Баян-Өлгийд тарваган тахлаар өвчилсөн хоёр хүнийг эмчилж байна
featured

Баян-Өлгийд тарваган тахлаар өвчилсөн хоёр хүнийг эмчилж байна

 Баян-Өлгий аймагт хоёр хүн тарваган тахлаар өвчилж, эмнэлэгт хүргэгдсэн гэсэн мэдээ түгэв. Энэ сарын 7-ны шөнийн 00.00 цагийн орчимд тус аймгийн Эрүүл мэндийн газарт нэг гэр бүлийн хоёр иргэний дотор нь муухайрч, гүйлгэж, биеийн халуун нь нэмэгдсэн гэсэн зовуурьтай хүргэгдэн иржээ.

Мэс заслын тасгийн эмчийн анхан шатны үзлэгээр ямар нэгэн хордлого, үрэвсэл байхгүйг тогтоон, Тархвар судлалын тасагт шилжүүлжээ.

Б, О нар нь тарваганы мах идсэнээ дурдсан ба анхан шатны үзлэгээр тахал туссаныг тогтоожээ. Цусны шинжилгээ болон арчдасын аргаар тэднийг тахал туссаныг илрүүлсэн байна.  Тэдэнтэй хамт тарваганы мах идсэн гурван иргэнийг олсон байна. Ингээд таван хүнийг тусгаарлан эмчилж эхэлжээ. 

Эдгээр хүмүүсийн биеийн халуун нь 36.2 хэмтэй, одоогоор ноцтой хүндрэл үүсээгүй байнаа аж.