<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ “Таван ханхар”, “Хужиртайн булгийн ундарга”, “Субуд”, “Өнөр их наяд” ХЗХ-дын тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо
featured

“Таван ханхар”, “Хужиртайн булгийн ундарга”, “Субуд”, “Өнөр их наяд” ХЗХ-дын тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо

 Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар “Мөнх даатгал” ХХК-ийн найман салбарыг, “Хас-Үнэлгээ” ХХК-ийн төлөөлөгчийн газрыг бүртгэж, нэр бүхий 22 иргэнд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, зургаан иргэний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, “Тэнгэр даатгал” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтныг томилохыг зөвшөөрлөө. Мөн “Трасс Чэйн менежемент” ХХК-д хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, “Домикс сек” ХХК-д үнэт цаасны брокерын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, “МИК актив хорь” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо.

“МИК актив хорь” ХХК-ийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг, “Үндэсний хувьчлалын сан” хаалттай, хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэн авч, “Блэкстоун интернэйшнл ҮЦК” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах, “Санар ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг томилохыг зөвшөөрөв.

Мөн  “Хавцалын боом” хоршоонд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, “Ноён даамал”, “Монсант алдар”, “БЭХ”, “Кредит-Юнион монгол”, “Мина” ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаснаас гадна “Эрин финанс” ХХК-д банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, “Би энд Жи финанс ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл  нэмж олгохыг зөвшөөрчээ.

Харин “Таван ханхар”, “Хужиртайн булгийн ундарга”, “Субуд”, “Өнөр их наяд” ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

 

Таг: