<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Айдсын даваанд зам тээврийн ноцтой осол гарчээ
featured

Айдсын даваанд зам тээврийн ноцтой осол гарчээ

Баяр наадмын өдрүүд эхэлж байгаа тул жолооч та бүхэн анхаарал болгоомжтой яваарай. Шөнийн цагт гэрлээ шилжүүлж, хурдаа тохируулан явж бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалахыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.

Өчигдөр 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг Айдасын даваа, Айдасын давааны урд замд BeiBen маркийн автомашины жолооч Ц нь Тoyota Vitiz маркийн М,  Mitsubishi Fuso маркийн Э жолоочтой автомашинтай мөргөлдөж  зам тээврийн ноцтой осол гаргажээ.  Жолооч 30 настай, эрэгтэй М нас барж, зорчигч 27 настай эмэгтэй Х,  6 настай эрэгтэй Ө нар гэмтсэн байна. Уг ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар цагдаагийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Дахин сануулахад,жолооч нар хурдаа тохируулж,гэрлээ шилжүүлж наад захын соёлтойгоор зорчино уу.

 

Таг: