<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Хятад улс 2023 оноос “5G” сүлжээ дэмждэг ухаалаг гар утасны нийлүүлэлтээр тэргүүлнэ
featured

Хятад улс 2023 оноос “5G” сүлжээ дэмждэг ухаалаг гар утасны нийлүүлэлтээр тэргүүлнэ

 БНХАУ 2023 он гэхэд “5G” сүлжээ дэмждэг ухаалаг гар утасны нийлүүлэлтээр тэргүүлэх төлөвтэй байна гэж дэлхийн технологийн зах зээлийн судалгааны “Canalys” фирмийн судалгаанд дурджээ. 2023 онд дэлхий даяар “5G” сүлжээ дэмждэг 800 сая орчим ухаалаг гар утас худалдаалагдах төлөвтэй байгаагаас 34 хувийг Хятадын эх газар, Тайвань, Хонконг, Макао эзлэх төлөвтэй байгаа ажээ.

 “Canalys” фирмийн таамаглаж буйгаар, 2020 онд Хятад дахь ухаалаг гар утасны 17.5 хувийг, 2023 он гэхэд 62.7 хувийг “5G” сүлжээ дэмждэг гар утас эзлэх төлөвтэй байна.

 “Хятадын үүрэн холбооны операторууд энэ онд “5G” сүлжээний салбарт 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, “5G” сүлжээний 70-90 мянган суурь станцыг байгуулна” гэж “Canalys” фирмийн судлаач Мо Жя хэлжээ.

 “5G” сүлжээг хөгжүүлэх ажлыг түргэвчлэх нь зах зээлийн хөгжилд ихээхэн ач холбогдолтой болохыг “Canalys” фирмийн судалгаанд онцолсон байна. Энэхүү сүлжээг өмнөх үеийн сүлжээнүүдтэй харьцуулахад илүү хурдан бөгөөд шинэ үеийн технологиудад ашиглах боломжтой ажээ.