<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ 17 дахь "Playtime" мартагдашгүй сайхан боллоо
featured

17 дахь "Playtime" мартагдашгүй сайхан боллоо

 Дуу хөгжимд дурлагч залуусын хүсэн хүлээдэг "Playtime 2019" хөгжмийн наадам энэ сарын 5-7-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдлаа.

 2002 онд анх үүсгэн байгуулагдаж байсан энэхүү наадам 17 дахь жилдээ ийнхүү зохиогдлоо. Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилготой уг наадам өнөө жилээс "амьд хөгжмийн" гэх тодотголоо "хөгжмийн наадам" нэрээр сольсон нь онцлог байв. 

 Наадмын тайзнаа гурав хоног дуу хөгжим эгшиглэж,залуус бүжиглэн цэнгэж өнжлөө. Энэ удаа хип хоп урсгалын томоохон төлөөлөл болох "Ice top" хамтлаг ая дуугаа өргөхөд залуусын уухайн түрлэг дагалдан байлаа.

Таг: