<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Афганистаны Газни мужид тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 12 хүн амиа алдав
featured

Афганистаны Газни мужид тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 12 хүн амиа алдав

 Афганистаны зүүн нутгийн Газни мужид ням гарагт тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 12 хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархаджээ. Халдлагын улмаас 12 хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархадсан бөгөөд тэдний дийлэнх нь энгийн иргэн байсан гэж Афганистаны “TOLO News” мэдээллийн агентлаг мэдээлжээ.  

 Мужийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ареф Нуригийн мэдэгдсэнээр, дэлбэрэлт орон нутгийн цагаар өглөөний 08:30-д болжээ. Дэлбэрэлтэд өртсөн хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа тул хохирогчдын тоо цаашид нэмэгдэж магадгүй байгаа аж.