<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР БОЛОВСРОЛ “Ринри хоожинкай” нийгэмлэгийн төлөөлөгчид Монгол залууст лекц тавилаа
featured

“Ринри хоожинкай” нийгэмлэгийн төлөөлөгчид Монгол залууст лекц тавилаа

“Мика Монголиа” хэлний сургалтын төвтэй хамтран ажилладаг “Ринри хоожинкай” олон нийтийн нийгэмлэгийн төлөөлчид болон “Миура когео касей” компанийн ерөнхий захирал Миура Норимото, “Ватанабэ сооко” компанийн захирал Ватанабэ Тоорү нар өчигдөр Монголд ирлээ. Тэд сургалтын төвд суралцан япон улсыг зорих гэж байгаа залууст зориулж “Ринри”-гийнхэн “Ёс суртахууны эрэлд” хэмээх лекцийг 50 гаруй суралцагч нарт тавьсан юм.

“Ринри хоожинкай” олон нийтийн нийгэмлэг нь Японы 67 мянган компани нэгдсэн холбоо юм. “Мика Монголиа” япон хэлний сургалтын төв уг газартай хамтран ажилласнаар сурч, ажиллах хүсэлтэй 80 гаруй залуусыг тус улсад очих боломжийг хангасан байна. Илтгэгч Миура Норимото “Би бол жирийн нэг компани захирал хүн. Гэхдээ 50 жилийн турш компаниа ажиллуулж байна. надад маш олон асуудал тулгарч байсан ч “Ринри” гэдэг холбоогоор дамжуулан асуудлаас мултрах арга замаа олсон юм. 1945 онд манай нийгэмлэг байгуулагдсан. Тиймдээ ч япон явах хүсэлтэй залууст лекц тавьж байгаадаа баяртай байна” гэсэн юм. Харин Ватанабэ Тоорү “Би монгол хүмүүстэй хамтарч ажиллаад удаж байна. монгол хүмүүстэй харьцахад амар байдаг. Учир нь монголчууд зөв үзэл, ёс суртахуунтай хүмүүс байдаг. Гэхдээ монголчууд япон хүмүүсийн онцлогийг олгож байгаасай гэж хүсдэг. Тэгж байж сурсан, мэдсэн бүхнээ Монголдоо хэрэгжүүлж болно шүү дээ” хэмээв.

Сонирхуулахад, “Мика Монголиа” сургалтын төв нь Япон, Канад, Америк оронд тэтгэлгээр сурч, ажиллаж, мэргэжил дээшлүүлэхэд анхаарч ажилладаг ховорхон байгууллагын нэг юм.