<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ Ц.Шаравжамцын хүү 100 хувийн тэтгэлгээр АНУ-д суралцана
featured

Ц.Шаравжамцын хүү 100 хувийн тэтгэлгээр АНУ-д суралцана

 Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Ш. Энхийн-Од сарын өмнө АНУ-ыг зорьсон билээ. Өнгөрсөн хугацаанд түүнд АНУ-ын хэд хэдэн сургуулиас урилга ирж, суралцах хүсэлт тавьсан юм. Тэгвэл  Монголын сагсан бөмбөгийн шинэ од Ш.Энхийн-Од 2019-2021 онуудад АНУ-ын “Prolific Prep” сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болсон тухайгаа дуулгалаа.

Ш.Энхийн-Од энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа бичихдээ “Би Шаравжамцын Энхийн-Од байна. АНУ-д ирээд нэг сар болж байна. Би энэ хугацаанд ямар сургуульд цаашид сурах талаар их бодлоо. Мөн урилга өгсөн хэд, хэдэн сургуулиудаар очиж уулзаж, бэлтгэлд нь орж байлаа. Миний бие 2019-2021 онуудад “Prolific Prep” гэдэг сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болсондоо маш их баяртай байна. Олон хүмүүстэй ярилцаж байж энэ шийдвэрийг гаргалаа. Энэ сургуульд NBA-ын тоглогч болох Phoenix Suns багийн тоглогч Josh Jackson, Portland Trailblazers багийн тоглогч Gary Trent Jr нар сурч байсан. Би энэ сонголтыг хийсэндээ маш их баяртай байна. Мөн намайг дэмждэг та бүхэндээ баярлалаа” гэжээ.