<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Эрхүү муж үерт автсаны улмаас урьдчилсан тооцоогоор 29 тэрбум рублийн хохирол учирчээ
featured

Эрхүү муж үерт автсаны улмаас урьдчилсан тооцоогоор 29 тэрбум рублийн хохирол учирчээ

 ОХУ-ын Эрхүү муж үерт автсаны улмаас урьдчилсан тооцоогоор 29 тэрбум рублийн эд материалын хохирол учирлаа гэж бүс нутгийн Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.

 Ус бүрэн татарсны дараа болон бодит хохирлын үнэлгээг тооцон гаргаж эцсийн мэдээллийг өгөх аж. Мужийн эрх баригчдын мэдээлснээр, үерт авсан газруудын 3500 орчим байшин сэргээн засварлах боломжгүй болсон бөгөөд энэ нь шалгалт хийсэн нийт барилгуудын 36 хувийг эзэлж байгаа аж. Олон давхар байшингуудаас 807 орон сууцыг үзэж шалгасан байна. Үерт автсаны улмаас хохирсон хүмүүст тусламж үзүүлэх хандивын дансанд долдугаар сарын 3-ны байдлаар 26 сая гаруй рубль цугларсныг хэвлэлийн алба мөн мэдээлэв. Түүнчлэн Холбооны улсын төсвөөс одоогийн байдлаар 11 мянга гаруй хохирогчид 10 мянган рублийн нөхөн төлбөр олгожээ.

 Үерт авсан 60 суурингийн 46-гийнх нь цахилгаан хангамжийг сэргээсэн байна. Хамгийн их хохирол амссан Тулун хотын усан хангамжийг Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газраас зөвшөөрөл олгосны дараа долдугаар сарын 4-нд сэргээхээр төлөвлөжээ.  

 Үерийн уршгийг арилгахад нийтдээ 3000 орчим хүн, 462 нэгж техник, зургаан нисэх онгоц оролцжээ. Үерийн бүсэд Сибирийн аврах төвийн мэргэжилтнүүд, ОХУ-ын Онцгой байдлын газрын бүс нутгийг хариуцсан эрэх-аврах багууд ажиллаж байна.

Таг: