<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ Шүүгч С.Төмөрбат гэр бүлийн хамт АНУ-ын хил дээр их хэмжээний бэлэн мөнгөтэй саатуулагджээ
featured

Шүүгч С.Төмөрбат гэр бүлийн хамт АНУ-ын хил дээр их хэмжээний бэлэн мөнгөтэй саатуулагджээ

 Шүүгч нарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан байж болзошгүй тул хуулийн дагуу шалгуулахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн сарын 26-нд 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зарлиг гаргасан.

Тэгвэл хуулийн байгууллагад шалгагдаж буй шүүгчдийн нэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат гэр бүлийн хамт АНУ-ын хил дээр их хэмжээний бэлэн мөнгөтэй саатуулагджээ. Эх сурвалжийн мэдээлснээр зургадугаар сарын 27-нд буюу Ерөнхийлөгчийн зарлиг гарсны орой тэрбээр гэр бүлийн хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хил давж, ОХУ руу орсон байна. 

Дашрамд дуулгахад С.Төмөрбат нь Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа нас барсан гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү юм. 

Таг: