<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ UBCab аппликейшн 10 тэрбум төгрөгийн санхүүжилт татлаа
featured

UBCab аппликейшн 10 тэрбум төгрөгийн санхүүжилт татлаа

Санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч БОГД ЛИЗИНГ ХХК Онлайн такси үйлчилгээний ЮБИКАБ ХХК-ийн хамтарсан UBCAB Lease бүтээгдэхүүн үйлчилгээний нээлтийн ёслол өнөөдөр боллоо.

 

Богд лизинг ХХК болон Богд Банк, UBCab такси дуудлагын аппликейшн хөгжүүлэгч ЮБИКАБ ХХК компаниуд 10 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй UBCAB Lease үйлчилгээний санхүүжилтийн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

ЮБИКАБ компани нь өнгөрсөн 9 дүгээр сард Стандартчилал хэмжил зүйн газраас өөрсдийн үйлдвэрлэсэн UBCAB-1 загварын 99,9 хувийн нарийвчлалтай заадаг ухаалаг таксиметрийг Монгол Улсад ашиглах тусгай зөвшөөрлөө авсан юм. Одоогийн байдлаар 60,000 бүртгэлтэй хэрэглэгчтэй. 300 гаруй стандарт такситай такси дуудлагын үйлчилгээний тэргүүлэгч компани билээ.

UBCab нь үйл ажиллагаа зөвхөн Улаанбаатар төдийгүй Эрдэнэт, Дархан, Өлгий, Ховд, Даланзадгад, Чойбалсан хотуудад нээж өргөжүүлсээр байгаа үндэсний компани юм.

Улаанбаатар хотын такси үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулж 1000 таксинд санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх UBCAB Lease бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтэрсэнээр UBCab аппликейшн ашиглаж байгаа жолооч нарт зах зээл дээрх хамгийн бага хүүтэй лизингийн үйлчилгээ санал болгох бөгөөд жолооч өдрийн ердөө 15,000 төгрөгийн санхүүгийн түрээсийн төлбөртэйгээр 1000 такси үйлчилгээнд явж 1000 өрхийн бодит ашиг орлого нэмэгдэх боломж бүрдэж байгаа юм.
 

UBCab онлайн такси дуудлагын үйлчилгээ нь өдрөөс өдөрт тэлж буй хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хагасан соёлтой, цэвэр цэмцгэр 1000 такси хотын гудмаар явахыг харах л үлдлээ.

UBCab аппликейшн татах линк: http://onelink.to/274k47

UBCab холбоо барих: 7780–7780