<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Болив улсад үхэлд хүргэх аюултай үл мэдэгдэх вирусийн дэгдэлт бүртгэгджээ
featured

Болив улсад үхэлд хүргэх аюултай үл мэдэгдэх вирусийн дэгдэлт бүртгэгджээ

Болив улсад үхэлд хүргэх аюултай үл мэдэгдэх вирусийн дэгдэлт бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Габриэла Монтаньо “Sputnik Mundo” агентлагт мэдээлжээ. Уг вирусийн халдвар авсны улмаас нэг эмэгтэй нас барсан байна. Нас барсан эмэгтэйн хоёр охин ээжээсээ халдвар авсан бөгөөд толгой нь хүчтэй өвдөж, халуурч, хэвлийгээр нь өвджээ. Тэднийг эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн байна.

 Эмч нар мөн халдвар авсан эмэгтэйтэй эмнэлэгт хүргэгдэхээс нь өмнө харьцсан гурван хүний биеийн байдлыг ажиглаж байгаа аж.

 Ла-Паса хотын улсын хоёр эмнэлэгт халдвараас сэргийлэх яаралтай арга хэмжээ авсан байна. Вирусийн төрлийг тодорхойлохоор олон улсын гурван шинжээч, Боливын мэргэжилтнүүдийн хамт тус хотод иржээ. Боливын лабораториудын шинжилгээгээр энэ нь денге чичрэг өвчин, чикунгунья эсвэл томуугийн вирусийн төрөл биш болохыг тогтоожээ. Дээжийг АНУ-ын Атланта хотын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв рүү судлуулахаар илгээсэн байна.

 

Таг: