<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Европын Комиссын тэргүүнд анх удаа эмэгтэй хүн дэвшүүлсэн нь Урсула фон дер Лайен байлаа
featured

Европын Комиссын тэргүүнд анх удаа эмэгтэй хүн дэвшүүлсэн нь Урсула фон дер Лайен байлаа

Европын Холбооны удирдагчид Европын Комиссын тэргүүний албан тушаалд түүхэндээ анх удаа эмэгтэй хүний нэрийг дэвшүүлсэн байна. Жан-Клод Юнкерийн халааг авахаар өрсөлдөж байсан гол төлөөлөгчдийг түдгэлзүүлсний дараа нэрийг нь дэвшүүлсэн хүмүүсийн дунд Германы Батлан хамгаалахын сайд Урсула фон дер Лайен багтаж байна. Үүний зэрэгцээ Олон улсын валютын сангийн тэргүүн Кристина Лагардыг Европын Төв банкны тэргүүний албанд нэр дэвшүүлжээ.

 ЕХ-ны удирдагчид олон өдөр хэлэлцсэний дүнд уг шийдэлд хүрсэн бөгөөд тус байгууллагын өндөр албан тушаалуудад нийт таван хүний нэрийг дэвшүүлээд байгаа ажээ.

 Үүнд Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Тускийн халааг авах хүнээр Бельгийн Ерөнхий сайд Шарль Мишелийг, Гадаад бодлогын асуудал хариуцсан газрын тэргүүнд Испанийн улс төрч Жосеп Борреллийг тус тус нэр дэвшүүлжээ.

 Мөн тав дахь өндөр албан тушаал болох Европын парламентын Ерөнхийлөгчийг лхагва гарагт сонгоно. Энэхүү албан тушаалд нэр дэвшигчдэд Германы төвч үзэлт улс төрч Манфред Вебер, Болгарын Социалист намын тэргүүн Сергей Станишев нар багтаж байна. Эдгээр албан тушаалын дийлэнхийг парламентаар соёрхон батлуулах ёстой юм.