<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ "Талибан"-ы босогчдын халдлагад 50 хүүхэд өртжээ
featured

"Талибан"-ы босогчдын халдлагад 50 хүүхэд өртжээ

“Талибан” бүлэглэлийн босогчид даваа гарагт Афганистаны нийслэл Кабул хотод тэсрэх бөмбөгтэй машин дэлбэлсний улмаас 6 хүн амиа алдаж, хэдэн арван хүн шархадсаны дунд 50 хүүхэд байсан гэж албаны хүмүүс мэдэгдлээ.

Афганистаны Эрүүл мэндийн сайдын мэдэгдсэнээр, халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, 93 хүн шархадсаны 50 нь хүүхэд байсан аж.

Харин Боловсролын яамны мэдэгдэлдээ, халдлагад таван сургууль өртсөн гэж дурдаад, боловсролын ажилтнууд, багш нар, оюутнуудын аюулгүй байдлыг хангахыг мөргөлдөөнд оролцогч талуудаас хүссэн байна.