<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Тусгай аягатай В.Путин олныг гайхшруулжээ
featured

Тусгай аягатай В.Путин олныг гайхшруулжээ

 “Их 20”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр барьсан зоогт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тусгай аягатай иржээ. Тэрээр цагаан өнгийн халуунаа барьдаг аяганаас ууж, Японы ерөнхий сайд Шинзо Абэг хундага өргөсний дараа энэ аягаараа АНУ-ын ерөнхийлөгчтэй тулгаж байгаа нь зургаас харагдана.

Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын хэлснээр, Владимир Путин тусгай аяганаас цай уудаг гэнэ. Путин энэ аягаар байнга ууж, ийш тийш явахдаа түүнийгээ авч явдаг гэж Песков тодруулан тайлбарлажээ. “Төрийн тэргүүн янз бүрийн арга хэмжээнд оролцох үеэрээ халуунаа барьдаг тусгай аяга хэрэглэдэг” гэж тэрээр онцолжээ. 

Ерөнхийлөгч 2014 онд нэгэн хэвлэлийн хуралд анх удаа ийм аягатай иржээ.

“Путин хэвлэлийн хурлын үеэр төдийгүй, ажлын өрөөндөө мөн ийш тийш томилолтоор явахдаа халуун аягаар цай уудаг. Ийм аягыг ерөнхийлөгчид тусгайлан захиалж хийлгэсэн юм гэж Д.Песков тэр үед хэлж байжээ.

 

Таг: