<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ Олсон мөнгөндөө хайш яайш ханддаг бол танд хэзээ ч мөнгө тогтохгүй
featured

Олсон мөнгөндөө хайш яайш ханддаг бол танд хэзээ ч мөнгө тогтохгүй

Хүн төрөлхтний үүх түүхээс үзэхэд аль ч үед тэр мөнгө нь шийдвэрлэх үүрэг рольтой байжээ. Цаасан мөнгө гараагүй байх үед алт, мөнгө зэрэг нь валютын (хөрвөх) үүрэг гүйцэтгэдэг байжээ.

Мөнгө олох хэцүү, үрэх амархан ч гэдэг.
– Хэрэв та олсон мөнгөө зөв зарцуулж чаддаггүй, мөнгөнд хайш яайш ханддаг бол танд хэзээ ч мөнгө тогтохгүй.
– Ер нь баяжих анхны алхам мөнгөнд хандах хандлагаас ихээхэн хамаардаг байна. Жишээ нь та мөнгөтэй болмогцоо яаран үрэх гэсний хэрэггүй. Мөнгөө түрийвчиндээ ганц хоног боловч хадгалж сур.
– Учир нь мөнгө үрэхгүй 1-2 өдөр тэсч чадвал аажимдаа мөнгөө тогтоодог болно.
– Мөнгө дагаж мөнгө ирдэг нь үнэний хувьтай.
– Гэртээ 10-20 мэтийн бутархай мөнгийг хадгалдаг савтай бай.
– Жижиг сажиг дэвсгэрүүд хаа ч юм үнгэж үрчийгдсэн байдлаар орхигддог тул мөнгөнд гамтай хандах хандлагыг орхидуулдаг учраас тэр.
– Азын гэх авч, үрж болдоггүй бэлэг дэмбэрэлийн мөнгө байлгах сайн.
– Гэр орондоо зоосон мөнгө өлгөж унжуул.
– Фэншуйгийн зан үйлийг ч дагаж болно.
– Болж өгвөл хүнээс мөнгө бүү зээл.
– Ямар ч хүн мөнгөндөө харам байдаг тул зээлж буй мөнгийг дагаж таагүй энерги ялгардаг.
– Бага хэмжээний мөнгөөр хүний гарыг цайлгаж бай.
– Энэ нь эерэг, мөнгө орж ирэх энергийг авчирдаг байна.
– Хэт үрэлгэн хэт харамч хандлагын аль нь мөнгөнд тустай биш.
– Гар татан хямд зүйл авах нь эзэндээ мөнгөнд ч хохиролтой.
– Харамч хүн хоёр дахин төлдөг гэсэн үг бий.
– Таалагдсан бүхнээ бодлогогүй авах нь бүр ч гамшигтай.
– Тодорхой хэмжээгээр бусдад туслахаас бүү татгалз.
– Харин харамлаж өгвөл тусгүй.
– Чин сэтгэлээсээ өгсөн мөнгө эргээд танд сайныг авчирна.
– Гэмтэлтэй, хэн нэгний өгсөн ч юм уу хуучирч муудсан түрийвчийг цүнхэндээ бүү авч яв.
– Таны түрийвч цоо шинэ бусдын энерги шингээгүй, гагцхүү таных байх ёстой.

Таг: