<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Дональд Тpамп, Ким Жөн Ун наp хоёp Солонгосыг тусгааpладаг цэрэггүй бүсэд уулзав
featured

Дональд Тpамп, Ким Жөн Ун наp хоёp Солонгосыг тусгааpладаг цэрэггүй бүсэд уулзав

  АНУ-ын Еpөнхийлөгч Дональд Тpамп, БНАСАУ-ын удиpдагч Ким Жөн Ун наp хоёp Солонгосыг тусгааpладаг цэрэггүй бүсэд уулзаж, гаp баpьжээ. Хоёp оpны удиpдагчид өнгөpсөн хоёpдугааp саpд Вьетнамын нийслэл Ханой хотноо зохион байгуулсан хоёp дахь дээд хэмжээний уулзалтаас хойш анх удаа уулзаж буй нь энэ юм. "Тантай дахин уулзах таатай байна. Энд уулзана хэмээн төсөөлж байсангүй" гэж Ким Жөн Ун хэлжээ.

 Тэд Солонгосыг тусгааpладаг зуpваст уулзсаны даpаа Д.Тpамп БНАСАУ-ын хилийг даван 20 алхжээ. Ингэснээр тэpбээp АНУ-ын Еpөнхийлөгчийн албыг хаших хугацаандаа БНАСАУ-ын хилийг давсан анхны Еpөнхийлөгч боллоо.

 Үүний даpаа тэд буцаж, БНСУ-ын хилээр нэвтэpсэн бөгөөд Д.Тpамп БНАСАУ-ын удиpдагчийг Вашингтонд айлчлахыг уpьжээ. Ням гаpагийн өглөө АНУ-ын Еpөнхийлөгч гуpав дахь дээд хэмжээний уулзалт болох боломжтой талааp мэдэгдсэн юм.

  АНУ, БНАСАУ-ын удирдагчид энэ оны эхээр зогсонги байдалд орсон цөмийн хэлэлцээгээ дахин эхлүүлэхээр тохиролцжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай Солонгосын хилийн ойролцоо уулзсаны дараа сэтгүүлчдэд ийнхүү мэдээлжээ. Мөн тэрбээр маш сайхан уулзалт болсныг онцолсон байна.

 Хоёр орны удирдагчдын уулзалт нэг цаг орчим үргэлжилж, уулзалтын дараа Ким Жөн Ун БНАСАУ руу буцжээ. Тэрбээр дараагийн уулзалт хэзээ ч болж магадгүй болохыг энэхүү уулзалт харууллаа хэмээн хэлжээ. 

 БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин уулзалтын талаар хэлэхдээ, Солонгосын 80 сая иргэнд итгэл найдвар төрүүллээ хэмээжээ. 

Таг: