<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Агаарын бохирдлын улмаас Малайзад 400 сургуулийг хаалаа
featured

Агаарын бохирдлын улмаас Малайзад 400 сургуулийг хаалаа

 Агаарын бохирдлын улмаас сурагчдын дотор нь муухайрч огиулж байгаатай холбогдуулан 400 гаруй сургуулийг түр хугацаагаар хаах болсон гэж Малайзын эрх баригчид мэдэгдэв.

 Өнгөрсөн даваа гарагаас хойш Жохор мужид агаарын бохирдлын улмаас 104 хүүхэд өвдсөн тухай орон нутгийн мэдээллийн хэрэгсэл мэдээлэв. Тус мужийн аж үйлдвэрийн Пасир Гуданг хотод хамгийн олон хүүхэд өвдсөн тохиолдол бүртгэгдсэн байна.

 "Боловсролын асуудал хариуцсан газар тухайн нөхцөл байдлыг тогтмол хянаж, сурагчдын аюулгүй байдал, эрүүл мэндийн байдлыг хангахын тулд сургуулиудад дэмжлэг үзүүлэх болно" гэж Жохор мужийн Боловсролын газрын дарга Азман Аднан мэдэгдэв.

 Малайзад өнгөрсөн гуравдугаар сард хорт хог хаягдлыг гол руу зөвшөөрөлгүй цутгаснаас болж 4 мянга гаруй хүн өвдөж, 100 гаруй сургуулийг хааж байсан юм.