<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Хятадын хакерууд дэлхийн томоохон IT-компаниудын сүлжээг эвджээ
featured

Хятадын хакерууд дэлхийн томоохон IT-компаниудын сүлжээг эвджээ

БНХАУ-ын Улсын аюулгүй байдлын яамтай холбоотой гэх хакерууд нууц мэдээлэл авахын тулд сүүлийн хэдэн жилийн хугацаанд дэлхийн томоохон IT-компаниудын компьютерын сүлжээг эвдсэн гэж “Reuters” агентлаг эх сурвалжуудынхаа мэдээллээс иш татан уламжилжээ.

 Эх сурвалжуудын мэдээлснээр, хакеруудын халдлагад Японы “Fujitsu” болон “NTT Data”, Америкийн “IBM”, “Hewlett-Packard” болон “DXC Technology”, Энэтхэгийн “Tata Consultancy Services” компани өртсөн байна. Кибер халдлагын улмаас мөн Америкийн хөлөг онгоц үйлдвэрлэгч “Huntington Ingalls Industries” компани, онгоцны тийз захиалгын “Sabre” систем, Шведийн харилцаа холбооны томоохон компани болох “Ericsson” хохирол амсжээ.

 “Reuters” агентлагийн мэдээлснээр, хакерууд корпорацын болон төрийн нууцад нэвтрэхийн тулд компаниудын сүлжээг ашиглажээ. Кибер халдлагуудыг чухам хэдийд үйлдсэнийг тодорхой мэдээлээгүй байна.

 

Таг: