<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Турк улс ОХУ-аас зенитийн пуужингийн систем худалдан авна
featured

Турк улс ОХУ-аас зенитийн пуужингийн систем худалдан авна

ОХУ-аас худалдан авч байгаа зенитийн пуужингийн С-400 системийг Турк улсад ирэх долдугаар сараас нийлүүлж эхэлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Тайип Эрдоган мягмар гарагт парламентад үг хэлэхдээ мэдэгджээ. “С-400”-г бид ирэх сараас хүлээж авч эхэлнэ. Уг цогцолборыг худалдан авах нь бидний бүрэн эрхийн асуудал бөгөөд энэ тохиолдолд бид ухрахгүй” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.

 "С-400”-г Туркт нийлүүлэх хэлэлцээ хийж байгаа тухай мэдээлэл хэвлэлүүдэд анх 2016 оны сүүлээр гарсан бөгөөд тус улстай гэрээ байгуулсан гэдгийг ОХУ 2017 оны есдүгээр сарын 12-нд мэдээлсэн юм.

 Турк улс Оросоос 2.5 тэрбум ам.долларын өртөг бүхий зенитийн пуужингийн систем худалдан авахаар тохиролцсон нь НАТО-гийн холбоотнууд болох АНУ болон Турк улсын хооронд үл ойлголцол үүсгээд байгаа билээ. Уг цогцолборыг худалдан авсан тохиолдолд “F-35” сөнөөгч онгоцуудаа Туркт нийлүүлэхээс татгалзаж магадгүй гэж Вашингтон Анкарад анхааруулжээ.