<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Сургуулилтын үеэр байлдааны хоёр нисэх онгоц мөргөлдөн осолджээ
featured

Сургуулилтын үеэр байлдааны хоёр нисэх онгоц мөргөлдөн осолджээ

 Германд нислэгийн сургууль хийж байх үеэр "Eurofighter" загварын байлдааны хоёр нисэх онгоц  хоорондоо мөргөлдөн осолджээ. Ослоор нэг нисгэгч амь үрэгдсэн тухай тус улсын Нисэх хүчнээс мэдэгджээ. Онгоцнууд байлдааны сум болон бусад хэрэгслээр зэвсэглээгүй байсан аж. Германы Мекленбург-Өрнө-Померан мужид байрладаг Лааге цэргийн баазын ойролцоо нислэгийн сургууль хийх үеэр мөргөлдөж осолдсон нь энэ юм.

Агаарын нисэх хүчний албан ёсны твиттер хуудсанд мэдээлснээр, нэг нисгэгч амиа алдсан бол нөгөө нисгэгч нь ослын үед онгоцны бүхээгнээс шидэгдэн шүхрээр газарджээ. Нисгэгч шүхэртэйгээ 20 орчим метрийн өндөртэй модон дээр унасан гэж орон нутгийн цагдаагийн газраас мэдээлсэн байна.