<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Гар утсаа удаан хугацаанд ширтэх нь нүд хялар болж мэднэ
featured

Гар утсаа удаан хугацаанд ширтэх нь нүд хялар болж мэднэ

Ухаалаг гар утсыг удаан хугацаанд хэрэглэх нь нүдийг хялар болгож болзошгүй гэж Японы харааны чиглэлээр мэргэшсэн эрүүл мэндийн хэд хэдэн байгууллага дүгнэжээ.

 Судлаачид нүдний эмч нарын дунд санал асуулга явуулжээ. Санал асуулгад 370 хүн оролцсон бөгөөд тэдний 40 орчим хувь нь сүүлийн үед нүдний хялар өвчнөөр шаналж байгаа өвчтөнүүдтэй харьцаж байгаа ажээ. Нүдний хялар өвчин үүсэх болсон шалтгаануудын нэг нь планшет, ухаалаг гар утас зэрэг жижиг төхөөрөмжүүд байдгийг эмч нарын дийлэнх нь цохон дурдав. Учир нь эмч нар ухаалаг гар утаснаас татгалзах зөвлөмжийг өвчтөнүүдэд өгснөөр эерэг үр дүнд хүрсэн байна.

 “The Asahi Shimbun” сонинд мэдээлснээр, Япон улсад ахлах ангийн хүүхдүүдийн 30 гаруй хувь нь өдөрт 5-аас илүү цагийг интернетэд өнгөрүүлдэг байна. Энэ үзүүлэлт нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд ухаалаг гар утасны хэрэглээ нэмэгдэж байгаатай холбон тайлбарлажээ. 

 

Таг: