<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Замын-Үүд боомтоор их хэмжээний эм тариа оруулахыг завджээ
featured

Замын-Үүд боомтоор их хэмжээний эм тариа оруулахыг завджээ

 Энэ сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор их хэмжээний эм тариа оруулахыг завджээ. Уг этгээдийн оруулж ирсэн бараа нь  импортын лицензгүй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хадгалалт тээвэрлэлтийн горим зөрчсөнийг хяналтынхан илрүүлжээ.  16 нэр төрлийн тариа 5175 ампул, 2 нэр төрлийн тарилгын шингэн 37 литр, 1 төрлийн тосон түрхлэг 1кг, 3 төрлийн эм 1000 таблетка, 2 төрлийн шингэн эм 7 литр, тарианы пенициплин 50 фалконыг хууль бусаар хил нэвтрүүлэхээр завдсаныг Замын-Үүд боомтын Хилийн Мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч нар шалгалтаар илрүүлэн хураажээ. Зөрчлийг  хуулийн дагуу шийдвэрлэн ажиллаж байгаа аж.

Таг: