<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ “Эх нутаг" дундын хоршоо бүтээгдэхүүнээ Тува руу гаргана
featured

“Эх нутаг" дундын хоршоо бүтээгдэхүүнээ Тува руу гаргана

 Завхан аймгийн  “Эх нутаг" дундын хоршоо 11 нэр төрлийн 5300 орчим эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэж өөрийн аймаг болон зэргэлдээх аймаг сумын хэрэглэгчдэд борлуулжээ. Тус аймгийн  брэнд болсон "Сартуул" хонины ноосоор бүх төрлийн эсгий болон ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нутгийн хөрсөнд ургуулсан органик хүнсээр иргэдэд үйлчлэх үйлчилгээгээ өргөтгөж Улиастай болон Тосонцэнгэл суманд нэрийн дэлгүүртэй болжээ. Түүнчлэн хил дамнасан үзэсгэлэн худалдаанд тогтмол амжилттай оролцсоор ирсэн байна.

Ирэх намар ОХУ-ын Тува улс руу захиалгын дагуу эсгийгээр хийсэн углааш, цүнх, оймс зэрэг таван төрлийн 560 гаруй бүтээгдэхүүнийг худалдан борлуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Өнгөрсөн жил хоршоо гишүүдээ бизнесийн болон мэргэжлийн сургалтуудад гурван удаа шаталсан байдлаар хамруулж хоршооны 30 гаруй гишүүн чадавхжсан байна.

Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн "Завхан Эх нутаг" Дундын хоршоо нь 14 гишүүн хоршоодтой бөгөөд мал аж ахуйн түүхий эд бүтээгдэхүүн зуучлан борлуулах, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж зуучлан борлуулалт худалдаа, төмс хүнсний ногоо үрслэг тариалалт хадгалалт хамгаалалт, өргөн хэрэглээний барааны худалдаа, ноос ноосон бүтээгдэхүүн арьс ширэн эдлэлийн үйлдвэрлэл худалдаа, газар тариалан хадлан тэжээл бэлтгэх, даршилсан нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, гадаад худалдаа, лизингийн үйлчилгээ зэрэг үйл ажиллагааг явуулж байгаа ажээ.

 

 

Таг: