<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ “Шар” хочит Э.Энхбат нарын гурван хүнийг хар тамхины хэргээр баривчлав
featured

“Шар” хочит Э.Энхбат нарын гурван хүнийг хар тамхины хэргээр баривчлав

 Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас энэ сарын эхээр БНХАУ-ын тусгай албадтай хамтран тусгай ажиллагаа явуулж, улмаар тус улсын талаас Монгол Улсын иргэд ээлжит тээвэрлэлт хийсэн гэх мэдээллийн дагуу “шар” хочит Э.Энхбат нарын гурван хүнийг саатуулсан байна.

Тэднийг Э.Энхбатын гэрээс баривчилсан бөгөөд баривчилгааны үеэр дээрх этгээдүүд нь цагдаагийн алба хаагчийн амь, биед халдахыг завдсан учир цагдан хорьжээ. Тэднийг урд хөршөөс их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис хилээр оруулж ирсэн хэрэгт сэжиглэж байгаа юм. 

 Э.Энхбат өмнө нь шүүхээс гурван удаа ял шийтгүүлж, 1.6 жил шоронд сууж байжээ. Тэрбээр хууль бусаар ховор амьтны түүхий эд, байлдааны галт хэрэгсэл, буу хадгалсан болон хар тамхи мансууруулах бодисын хэрэгт тус тус холбогдон шалгагдаж байсан рецедив хэрэгтэн аж.

БНХАУ-аас Монгол Улс руу удаа дараа хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар нэвтрүүлсэн гэх бүлэг этгээдүүдийн судалгааг Хар тамхитай тэмцэх газраас гарган, хоёр жилийн турш тандалт судалгаа явуулжээ.

Таг: