<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Үс бүү засуул өвчин тусах гэмтэй
featured

Үс бүү засуул өвчин тусах гэмтэй

Өнөөдөр аргын тооллын 6 дугаар сарын 18. Мягмар гараг 

-Билгийн тооллын 16, улаан нохой,үхэхийн барилдлагатай өдөр.

Өдрийн нар 04:52 цагт ургах бөгөөд 20:53 цагт шингэнэ. Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс бүү засуул өвчин тусах гэмтэй цээрлэвэл зохилтой.

Морь, бар, нохой, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, бич, тахиа жилтнээ сөрөг муу.

Анд нөхөр бололцох, эд бараа худалдах, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, мал адгуус муулах үйлд сайн. Бэрийн үйл, нүүдэл, цэрэгт мордох, нохой тэжээх, эм найруулах, замд гарах, үхэгсдийн үйл, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.

Таг: