<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ “Капитал” банкны өрийг энэ сарын сүүлчээр барагдуулж эхлэх аж
featured

“Капитал” банкны өрийг энэ сарын сүүлчээр барагдуулж эхлэх аж

 Капитал” банкны дампууралтай холбоотой нийгмийн даатгалын сангийн 105 тэрбум төгрөг гацаанд ороод байгаа. Энэ асуудлын хүрээнд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс Монголбанкны эрх хүлээн авагчид нэхэмжлэлийн хүсэлтээ гаргахаар ажиллаж байгаа аж.

Нийгмийн хамгаалал,хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн тайлбарласнаар “Капитал” банкны өрийг энэ сарын сүүлчээр барагдуулж эхлэх юм байна. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арвижуулах үүднээс хуулийн хүрээнд Засгийн газрын бонд болон Монголбанкны үнэт цаасыг худалдан авахаас гадна арилжааны банканд байршуулдаг бөгөөд нийгмийн даатгалын сангийн үлдэгдлийг Монголбанкны бодлогын хүүн дээр нэмэх нь 3 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад байршуулахаар яригдаж байгаа аж.

Таг: