<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ИНТЕРТАЙМЭНТ Ю.Цэдэнбалын тухай баримтат, түүхэн уран сайхны "Түүх мартахгүй" киног “Хүмүүн фильм” бүтээж байна
featured

Ю.Цэдэнбалын тухай баримтат, түүхэн уран сайхны "Түүх мартахгүй" киног “Хүмүүн фильм” бүтээж байна

 Монгол Улсын маршал, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбалын тухай баримтат, түүхэн уран сайхны киног “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээж байгаа. Тус бүтээлийн кино зохиолч, ерөнхий продюсероор УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ерөнхий найруулагчаар А.Мөнхсүх ажиллахаар болсон. Тэгвэл.

Дашрамд дуулгахад, дээрх кинонд гол дүр бүтээх ОХУ-ын жүжигчдийн сонгон шалгаруулалт өнгөрсөн сард Москва хотноо амжилттай явагдаж, их удирдагч Ю.Цэдэнбал агсны гэргий Анастасия Ивановна Филатовагийн идэр насны дүрд ОХУ-ын залуу жүжигчин Екатерина Кобба (Оросын телевизийн “Мөр” олон ангит кинонд гол дүр бүтээсэн) тоглохоор сонгогдсон байна. Харин А.И.Филатовагийн ахимаг насны дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Галина Анатольевна Бокашевская бүтээхээр болжээ. Үүнээс гадна ЗХУ-ын алдарт удирдагч Н.С.Хрущевийн дүрд ОХУ-ын гавьяат жүжигчин Виктор Балабанов, Л.И.Брежневийн дүрийг ОХУ-ын гавьяат жүжигчин Евгений Шмелев бүтээнэ.