<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Оюутнуудад 2021 оноос цахим диплом олгоно
featured

Оюутнуудад 2021 оноос цахим диплом олгоно

Оросын их дээд сургуулиуд 2021 оноос эхлэн төгсөгчдөд боловсролын цахим баримт бичиг олгохоор төлөвлөж байгаа тухай ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны хэвлэлийн албаны мэдэгдсэнийг "Известия" сонин иш татан мэдээлжээ.

 Энэ онд 5 их дээд сургууль боловсролын баримт бичгийн энэхүү шинэ загварыг нэвтрүүлэх бол 2020 он гэхэд 15 сургууль нэвтрүүлэх аж.

 Цахим диплом нь тухайн оюутны хийсэн шинжлэх ухааны судалгааны  ажил, дадлага, курсын ажил, спортын ололт амжилт зэргийг багтаасан цахим мэдээллийг нэг хэсэг болох аж.  Ажил олгогчид төгсөгчдийн диплом төдийгүй ур чадварын талаарх мэдээллийг сонирхдог учир ажил олгогчид цахим баримт бичгийн мэдээлэлд нэвтрэх эрхтэй болох юм байна. 

Таг: