<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Туркмений дунд сургуулийн сурагчдыг хүчээр цэрэгт татаж байна
featured

Туркмений дунд сургуулийн сурагчдыг хүчээр цэрэгт татаж байна

Ашхабадад 18 нас хүрсэн дунд сургуулийн сурагчдыг цэрэгт татаж эхлэсэн талаар “Азатлык” радио мэдээллээ.  

Эх сурвалжийн мэдээлснээр, ойрын өдрүүдэд төгсөлтийн шалгалтаа өгч байгаа, 18 нас хүрсэн сурагчдыг хугацаат цэргийн албанд татаж эхэлсэн байна. Армийнхан шалгалт авах явцыг түргэсгэхийг багш нараас шаардсан төдийгүй зарим үед сурагчдыг шалгалтыг нь ч өгүүлэхгүйгээр шууд цэрэгт татаж байна. Сүүлийн үед Туркменд суралцаж буй залуусыг олноор нь цэрэгт татаж эхэлсэн тухай“Хроника Туркменистана” эх сурвалж ийнхүү мэдээлж буй.  Өнгөрсөн сарын сүүлээр Москвагаас амралтаараа ирсэн оюутан залууг нисэх буудал дээрээс нь шууд цэргийн албанд татсаныг хэвлэлээр мэдээлжээ. 

 Мөн зургадугаар сарын нэгэнд шилжих шөнө Туркээс нисч ирсэн дөрвөн оюутныг Ашхабадын олон улсын нисэх буудал дээрээс тосон авч шууд арми руу явуулсан байна. Нисэх буудал дээр тэднийг паспортын хяналтын хэсгээс гарч ирмэгц нь олон цагийн турш байцаасан гэнэ. Оюутан залуусыг цэргийн зарлан дуудах хуудас авсан ч үүргээ биелүүлээгүйн улмаас ийнхүү онгоцны буудал дээрээс барьж, шууд армид илгээсэн гэж Ашахабадын гарнизоны офицер мэдэгджээ.  

 18 нас хүрсэн л бол хэнийг ч цэрэгт татаж байгаа нь Туркмен улсын арми боловсон хүчний хомсдолд орсон,офицер, дайчдын бүрэлдэхүүний тоо цөөрсөнтэй холбоотой аж. Дунд сургуулийн сурагч, оюутнуудыг “зарлан дуудах хуудас өгөөд байхад ирээгүй” гэсэн шалтгаанаар албадан цэрэгт татаж байгаа нь олныг бухимдуулж эхэлжээ.