<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ынх болов
featured

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ынх болов

 УИХ дахь АН-ын зөвлөлтэй хамтран ажиллах О.Баасанхүү гишүүний өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн хүсэлтийг тус зөвлөлийн гишүүд хүлээн авч, хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлж хариу бичиг гаргажээ. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат тус хариу бичгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүүд өнөөдөр гардууллаа. Хариу бичигт, "УИХ дахь АН-ын зөвлөлтэй хамтран ажиллах таны 2019 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 6407 тоот албан бичигтэй танилцлаа.

 Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын зөвлөл тодорхой зарчмын байр суурийг илэрхийлсээр ирсэн билээ.

 Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн болон бусад УИХ-аар хэлэлцэгдэж буй хууль, эрх зүйн асуудлын хүрээнд УИХ дахь АН-ын зөвлөлтэй хамтран ажиллах таны хүсэлтийг хүлээн авч байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ