<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭДИЙН ЗАСАГ Улсын хэмжээнд 377 мянган га талбайд тариалалт хийлээ
featured

Улсын хэмжээнд 377 мянган га талбайд тариалалт хийлээ

Улсын хэмжээнд энэ сарын 10-ны байдлаар 377 мянган га талбайд тариалалт хийгээд байна. Үүнээс 318.1 мянган га-д үр тариа, 11.5 мянган га-д төмс, 4.3 мянган га-д хүнсний ногоо тариалаад байна. Мөн тэжээлийн ургамал 12.9 мянган га-д, техникийн ургамал 30.3 мянган га-д тариалаад байна.

 Энэ хаврын тариалсан талбай улсын хэмжээнд зургадугаар сарын 1-ний байдлаар өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар буурчээ. Мөн өмнөх оны мөн үеэс нийт тариалсан талбай 5.1 мянган га, техникийн ургамал 9.2 мянган га, тэжээлийн ургамал 1.3 мянган га, хүнсний ногоо 0.6 мянган га-гаар буурч, харин үр тариа таван мянган га, төмсний тариалсан талбай 1.3 мянган га-гаар нэмэгдээд байна.