<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ЭРХ ЗҮЙ "Ц.Нямдорж сайдыг огцруулах хангалттай шалтгаан байна,үтэр түргэн огцор" хэмээн жагсаж байна
featured

"Ц.Нямдорж сайдыг огцруулах хангалттай шалтгаан байна,үтэр түргэн огцор" хэмээн жагсаж байна

 

Хууль зүй, дотоод хэргийн яамны үүдэнд иргэд хоёр өдөр жагсаал хийлээ. Тэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардан жагсав.  Жагсагчдаас яагаад сайдыг огцруулах гэж байгааг асуухад, Монгол Улсад гэмт хэргийн гаралт ихэссэн,гэмт хэрэг улам харгис шинжтэй болсон,охид хүүхнүүд хучингийн хэргийн золиос болж байна. Ц.Нямдорж сайд хувийнхаа эрх ашгийг дэндүү дээш нь тавьж байна гэж бухаимдан ярьж байв. Тэд сэтгүүлчдэд хандан "Бидний гартаа барьж байгаа самбаруудыг унш,шаардлагуудыг самбар дээр бичсэн байгаа"хэмээн бухимдан хашгирч байв.  Тэдний барьсан самбарт:

"Гэмт хэргийн тоо өссөн, Ерөнхий прокурорын ЖДҮ-тэй холбоотой гишүүний эрхийг нь түтгэлзүүлэн шалгахаар УИХ-д хүргүүлсэн таван гишүүнийг шалга", "2016 оноос хойш 1037 төрийн албан хаагчийг Ц.Нямдорж та үндэслэлгүйгээр ажлаас нь халсан. Тэдэнд 4.7 тэрбумын нөхөн олговор өгсөн. Сайд чинь 10 сая долларын хэрэгт холбогдсон байхад хаацайлсаар байх уу", "Нямдоржийн Анхбаярын гадаадад томилсон дипломатууд хар тамхины хэрэгт холбогдсон уу. Хуулийн байгууллагыг бүхэлд нь үгүйсгэж, УИХ-ыг шүүх болголоо", "Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийг 400 хуульчийн 93 хувь нь эсэргүүцсэн боловч УИХ баталсан" гэсэн олон шаардлага  бичээстэй. Энэ бүгдэд Ц.Нямдоржийг буруутай гэж үзсэн иргэд түүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалаас огцрохыг шаардсан байна. 

 Жагсаалын хоёр дахь өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна талбайд иргэд дахин жагсаж, сайд Ц.Нямдоржийг огцрохыг шаардлаа.

Жагсагчид “Гэртээ зурагтгүй сайддаа зурагт бэлэглэе. Ард түмэн ийм зурагт үздэг, амьдрал ямар байгааг хар” гэж хэлээд зурагтаа өгөхөөр яам  руу орохыг завдсан ч цагдаагийнхан оруулсангүй.

Жагсагчдын ярьж буйгаар, Монгол Улсын дипломат албыг дээдсүүд хувийн сонирхолдоо ашиглаж, дэлхийд нэр хүндийг нь унагасан үйлдлүүд ар араасаа илчлэгдэж байна. Улс орон дамжин контрабанд хийсэн, хар тамхи зөөвөрлөж байгаад баригдсан дипломатын араас Хөх хот дахь консулын машины наймааны хэрэг сөхөгдөв. Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарыг нүүр хийх газаргүй болж байгаа гэлцэнэ. Монголын улстөрчид өндөр албан тушаалд үр хүүхэд, хамаатан саднаа ажиллуулдаг болоод удаж байгаа нь нууц биш. Албан тушаал тэдний хувьд хувийн өмч шиг болсон,талх шиг хэрэгтэй болсон хэмээн буримдаж байгаа хүмүүсийн ярьсныг худлаа гэх зүрх хүрсэнгүй. 

 Гадаад хэргийн яам, дипломат албыг МАН-ынхан удам дамжин өвлүүлэх маягаар ашиглаж байгаа баримтуудыг тэд тоочиж байлаа.Тухайлбал, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хүү Э.Одмөнх Бээжингийн Элчин сайдын яаманд Консулын хэлтсийн даргаар, УИХ-ын гишүүн Н.Оюундарийн төрсөн дүү Н.Чимгүүндарь АНУ-ын Нью-Йорк дахь Байнгын төлөөлөгчийн газрын зөвлөхөөр ажиллахаар болсон нь ил болсон.

 

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Элчин сайдаар томилох шийдвэрийг Засгийн газар тавдугаар сарын 17-нд гаргасан. Энэ өдөр тэр залуу Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдох хүнээр нэрлэгдсэн юм.

Засгийн газар энэ саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн юм. Тэгвэл өнөөдөр хэсэг иргэд 11.00 цагт Австрали улсын Элчин сайдын яамны гадна талбайд эсэргцүүцэл өрнүүлж, Н.Анхбаярыг Монгол Улсаас Австралид суух Элчин сайдаар томилохыг эсэргүүцсэн хүсэлтийг өгөхөөр болжээ.

 

Таг: