<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР НИЙГЭМ Хүүхдийн тэвчишгүй хүнд хөдөлмөрийг устгахыг дэлхий нийтээрээ зорьж байна
featured

Хүүхдийн тэвчишгүй хүнд хөдөлмөрийг устгахыг дэлхий нийтээрээ зорьж байна

 Эил бүрийн зургадугаар сарын 12-ныг энэ  дэлхий нийтээрээ хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн эсрэг өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг манай улс 2002 оноос эхлэн тэмдэглэж байна. Монгол Улс 2016 оноос эхлэн Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг бүрэн утсгах дэлхийн зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд анхааран ажиллаж байна. Хамгийн гол дэвшүүлж буй санаа нь өрхийн амьжиргааг дээшлүүлж ядуурлыг бууруулбал дагаад хүүхдийн хөдөлмөр эрхлэлт буурна гэж үзэж байгаа юм.  

Аль ч улс оронд, ямар ч хүүхдүүд сайн дураар хөдөлмөр эрхлэдэггүй бөгөөд хүүхдүүд ихэнхдээ ар гэрийн гачигдлаас болж ажил хийдэг. Хүүхдийг хөдөлмөрөөс чөлөөлөх нэгэн арга бол тоглоом, наадамд хандуулах явдал юм. 2012 онд хөдөлмөр эрхлэлтийн талаар хийсэн судалгаагаар шинээр ажилд орсон иргэдийн 1500-аад нь буюу 18.4 хувь нь 14-20 насны хүүхэд залуус байжээ.

 Хүүхдийн хөдөлмөр гэдэг нь сургуульд сурахын хажуугаар, эсвэл сургуулиас хөндийрөн удаан хугацаагаар хөлсөөр ажиллах, мөн хугацаанд хүнд хүчир, биеийн хүч их шаардсан, хүүхдийн сэтгэл санаа, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ажил хийхийг хэлдэг байна.