<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР СПОРТ "Талын хөх чононууд" 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ний урьдчилсан шатны хэсэгт тоглох эрх авлаа
featured

"Талын хөх чононууд" 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ний урьдчилсан шатны хэсэгт тоглох эрх авлаа

 Монголын шигшээ баг “Бруней Даруссалам” багийн ногоон талбайд хийсэн хариу тоглолтод амжилттай тоглож, гоолын нийлбэрээр 2:3-аар 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны хэсэгт орох эрхийг анх удаа авч, түүхэн амжилтын эзэд болов.

 “Бруней Даруссалам” шигшээ баг өөрсдийн талбайдаа тэс өөр тоглолтыг үзүүлэн эхний хагаст манай багийг 2:0-ээр тэргүүлсэн байна. Харин Монголын шигшээ нэг гоол оруулж чадвал хариу тоглолтын хувь заяаг эргүүлэх эгзэгтэй мөчид Монголын шигшээ баг 11 метрийн торгуулийн цохилт хийх эрх авсан юм.

 Энэ цохилтыг эх орондоо хожил авсан тоглолтын гол баатар, үндэсний шигшээ багийн ахлагч Н.Цэдэнбал амжилттай гүйцэтгэж 48 дахь минутад тооны харьцаа 2:1 болгосноор нийлбэр дүн 2:3 болж манай шигшээ багт ялалт авах найдвар бий болов.

 Ингээд II хагаст "Талын хөх чононууд" хамгаалалтаа нягт байлгаснаар давуу байдлаа хадгалж 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ урьдчилсан шатны хэсэгт тоглох эрх авч, түүхэн гавьяаг байгуулж чадлаа.