<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР УЛС ТӨР Үндсэн хуулийн өөрчлөлтөд хуульчид нэгдмэл байр суурьтай байх болно
featured

Үндсэн хуулийн өөрчлөлтөд хуульчид нэгдмэл байр суурьтай байх болно

  1992 онд баталсан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ долоо хоногийн сүүлээс чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Улмаар иргэдийн саналыг авч тусгана. Хуулийн зүйл заалт, гарц гаргалаа бүрт хуульчид өөрсдийн байр сууриа тодорхой тусгах, хуулийн мөн чанарыг алдагдуулахгүй байлгах үүднээс нэгджээ. 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийн өмнө ийнхүү хуульчид уулзсан байна.  Уулзалтын үеэр хуульчид Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудалд нэгдмэл бодлого, санал санаачилга гаргаж ажиллахаар тогтжээ. Тэдний дотор Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хуулийн бодлогын зөвлөх асан, доктор Ч.Өнөрбаяр, Хуульчдын холбооны ерөнхийлөгч асан Б.Гүнбилэг, Хууль зүйн доктор Д.Сүнжид, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор О.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн асан, хуульч Ж.Сүхбаатар, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр, Хуульч Ж.Эрхэмбаяр, Хуульч Д.Мөнх-Эрдэнэ, Хууль зүн үндэсни хүрээлэнгин захирал асан, хуульч Х.Номингэрэл нар багтжээ.