<style type="text/css"> .wpb_animate_when_almost_visible { opacity: 1; }</style>
НҮҮР ДЭЛХИЙ Өмнөд Хятадын тэнгис рүү хөлөг онгоцуудаа илгээснийг АНУ-ын Эргийн хамгаалалтын командлагч мэдэгдэв
featured

Өмнөд Хятадын тэнгис рүү хөлөг онгоцуудаа илгээснийг АНУ-ын Эргийн хамгаалалтын командлагч мэдэгдэв

 Вашингтоны холбоотон улсуудын загас агнуурын салбарын хууль ёсны үйл ажиллагааг хангах зорилгоор АНУ Өмнөд Хятадын тэнгис рүү эргийн хамгаалалтын хөлөг онгоцуудаа илгээжээ. Энэ тухай АНУ-ын Номхон далайн командлалын Эргийн хамгаалалтын командлагч, дэд адмирал Линда Фаган мягмар гарагт сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Өмнөд Хятадын тэнгис рүү илгээсэн “Bertholf” болон “Stratton” хөлөг онгоцууд долоо хоног эргүүл хийх аж. Линда Фаганы хэлснээр, Өмнөд Хятадын тэнгис нь  “усан тээврийн олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн суваг юм. Тиймээс Америкийн хөлөг онгоцууд уг тэнгист байх бүрэн эрхтэй” гэв.

 Хятадын Батлан хамгаалахын сайд энэ сарын эхээр Сингапурт болсон Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх “Шангри-ла яриа хэлэлцээ” олон улсын бага хурлын үеэр үг хэлэхдээ, Өмнөд Хятадын тэнгисийн байдлыг улам даамжруулж байна гэж Вашингтоныг буруутгажээ. Түүний хэлснээр, бүс нутагтай ямар ч холбоогүй зарим улс “энд зориудаар сэтгэл санаагаар тоглож, нисэх онгоц тээгч болон цэргийн хөлөг онгоцуудаа илгээж байна” гэсэн.

 БНХАУ нь Өмнөд Хятадын тэнгис дэх Параселийн арлууд /Сиша/, Спартли /Наньша/ бүлэг арлын эзэмшлийн асуудлаар Бруней, Вьетнам, Малайз болон Филипп улстай газар нутгийн маргаан хийдэг билээ.

Таг: